Бид 1000 цүнх аянд нэгдлээ.
M
Marketing
Есөн Шижир Инвест ББСБ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “1000 цүнх аян”-д нэгдэж, орлогын түвшин доогуур болон олон хүүхэдтэй гэр бүлийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивлалаа.
Энэхүү аяны гол зорилго нь орлогын түвшин доогуур, боловсролын хүртээмж бага хүүхдүүдэд туслах, ирээдүйд нь хувь нэмэр оруулахад оршино. 1000 цүнх аян нь хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг хангах, шаардлагатай сургалтын хэрэгслийг олгохыг зорьдог. Манай үйл ажиллагаа нь хүүхдүүдийг боловсролдоо төвлөрч, хичээлдээ идэвх сонирхолтойгоор оролцох боломжийг бүрдүүлж байгаа нь нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг.