ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ)
ХБҮЦ нь чанартай зээлийн багцын ирээдүйн мөнгөн урсгалд үндэслэн гаргадаг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
ХБҮЦ нь хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагддаг тул хөрөнгө оруулагчид өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хоёрдогч зах зээл дээр худалдах, худалдан авах боломжтой бөгөөд хөрвөх чадвар өндөртэйгээрээ онцлог юм. Мөн хүүний орлогод ногдох татварын хувь хэмжээ бусад ижил төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнтэй харьцуулахад бага байдаг нь хөрөнгө оруулагчийн бодит өгөөжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь олон жилийн турш хуримтлуулсан зээлийн багц бүрдүүлэх туршлага, эрсдэлийн удирдлагын аргачлалд тулгуурлан хөрөнгө оруулагчдад бүтэцлэгдсэн хөрөнгө оруулалтын боломжийг санал болгохыг зорьдог.
Давуу тал:
✓ Бодит зээлийн багцаар дэмжигдсэн
✓ Эрсдэлийн төрөлжилттэй бүтэц
✓ Мөнгөн урсгалд суурилсан хөрөнгө оруулалт
✓ Хяналттай, зохицуулалттай бүтээгдэхүүн
✓ Хөрөнгө оруулагчдад ил тод мэдээлэл хүргэнэ
✓ Татвар бага