"Есөн шижир инвест ББСБ" нь "Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ.
Есөн Шижир Инвест ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” аянд 4 дэх жилдээ амжилттай оролцлоо. Энэ удаагийн аян Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулагдаж, манай хамт олон 1000 хүний амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
“Амьдрал бэлэглэе” аян нь цусны донорын тоог нэмэгдүүлэх, цус сэлбэлтийн үйл ажиллагааг дэмжих, хүний амь насыг аврахад чиглэдэг. Цусны хомсдолтой үед доноруудын үүрэг онцгой чухал тул энэхүү аянаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог.
Цус сэлбэлт нь өвчтэй, гэмтсэн болон мэс засалд орох шаардлагатай хүмүүст амьдрал бэлэглэдэг чухал үйл явц юм. Иймээс энэхүү аян нь цус хандивлахын ач холбогдлыг таниулж, нийгмийн хариуцлагын ухамсрыг нэмэгдүүлэхэд чухал юм.