“Есөн шижир инвест ББСБ”-ын хүний нөөцийн бодлогын үндсэн суурь нь “Хүн хөгжвөл компани хөгжинө” гэсэн зарчмыг баримтлан ажиллах ба ажилтнуудынхаа хөгжих, төлөвших хүсэл эрмэлзлийг идэвхжүүлж, хөгжүүлэхэд оршино.
Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны үндсэн зарчим:
Багаар ажиллахыг урьтал болгох: Бие биенээ хүндэтгэн хамтран ажиллах
удирдлагын болон манлайллын ёс зүйг баримтлах: Удирдах ур чадвартай удирдлагын багийг бүрдүүлэн багаа манлайлж, амжилтад хүргэнэ.
Нээлттэй, ил тод, шударга байдлыг дэмжих: Хүний нөөцийн бүх төрлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударгаар явуулах
Санаачилгыг дэмжих, оролцоог идэвхжүүлэх: Компанийн хөгжилд идэвхи зүтгэлтэй оролцож байгаа ажилтнуудаа урамшуулах.
Байгууллагын зохих соёл, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх: Компанийн үнэт зүйл нь компанийн дотоод соёл, ёс зүйн хэм хэмжээнд тусгагдсан байдаг тул зохих стандартыг дотооддоо төлөвшүүлэх замаар ажилтнуудын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллах