АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Энэхүү журмын зорилго нь байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг хангах, шаардлага хангасан ажилтныг шударга, ил тод зарчмаар сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Сонгон шалгаруулалтыг дараах зарчмыг баримтлан зохион байгуулна.

  • Шударга, ил тод байх;
    Сонгон шалгаруулалтын бүх үе шат нээлттэй, ойлгомжтой байх бөгөөд ажил горилогчдыг ижил шалгуур үзүүлэлтээр шударгаар үнэлнэ.

  • Тэгш боломж олгох;
    Ажил горилогч бүрт нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг болон бусад хувийн онцлогоос үл хамааран тэгш боломж олгоно.

  • Мэргэжлийн ур чадвар, хандлагыг үнэлэх;
    Ажил горилогчийн боловсрол, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага болон ажлын байрны шаардлагад нийцэх хандлагыг бодитой үнэлнэ.

  • Нууцлалыг хангах;
    Сонгон шалгаруулалтын явцад цуглуулсан ажил горилогчийн хувийн мэдээлэл болон үнэлгээний үр дүнгийн нууцлалыг хадгална.

  • Ялгаварлан гадуурхахгүй байх;
    Сонгон шалгаруулалтыг аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтгүйгээр зохион байгуулж, зөвхөн ажлын байрны шаардлага, ур чадварт үндэслэн шийдвэр гаргана.

Сонгон шалгаруулалтын үе шат

  • Ирүүлсэн анкет, холбогдох баримт бичгийг ажлын байрны шаардлагатай харьцуулан үнэлэх.

  • Ажил горилогчийн мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, хандлага болон байгууллагын соёлтой нийцэх байдлыг үнэлэх.

  • Албан тушаалын онцлогоос шалтгаалан нэмэлт ярилцлага товлох

  • Тэнцсэн ажил горилогчид ажлын санал тавих