Компанийн засаглал, бодлого журам
Манай байгууллага нь компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагатай үйл ажиллагааг хангах зорилгоор дараах бодлого, журам, дүрмийг мөрдөн ажилладаг. Эдгээр баримт бичиг нь удирдлага, ажилтнууд, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг үр ашигтай удирдах үндэс болдог.
Бодлого, журам, дүрмүүд
-
Ёс зүйн дүрэм
Ёс зүй, хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үндсэн зарчмыг тодорхойлно. -
Комплайнсын хяналтын бодлого, заавар
Хууль, зохицуулалтын шаардлагыг мөрдөх, комплайнсын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх журам. -
ТУЗ-ийн аудитын хорооны ажиллах журам
Санхүүгийн тайлагналын үнэн зөв байдал, дотоод хяналт, аудитын үйл ажиллагааг хянах чиг үүргийг зохицуулна. -
ТУЗ-ийн дэргэдэх Цалин урамшууллын журам, Нэр дэвшүүлэх хорооны журам
ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын цалин, урамшууллыг шударга, ил тод,нэр дэвшүүлэх, гүйцэтгэлд суурилан тогтоох журам. -
Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
Олон нийт, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад мэдээллийг үнэн зөв, цаг тухайд нь хүргэх зохицуулалт. -
Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, явуулах, шийдвэр гаргах үйл явцыг зохицуулна. -
Эрсдэлийн удирдлагын аппетит бодлого
Байгууллагын хүлээн зөвшөөрөх эрсдэлийн түвшин, эрсдэлийн удирдлагын үндсэн зарчмыг тодорхойлно. -
Дотоод аудитын хөтөлбөр
Дотоод аудитын төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, сайжруулалтын үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлэх баримт бичиг. -
Дотоод аудитын дүрэм
Дотоод аудитын хараат бус байдал, эрх хэмжээ, хариуцлагыг тодорхойлно. -
Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр
Хөрөнгө оруулагчидтай тогтмол, нээлттэй, үр дүнтэй харилцах бодлого, үйл ажиллагааны хүрээг тодорхойлно.
- ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажиллах журам
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичигт заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллана.
- Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого
ISO 9001:2015 ба ISO 27001:2022 стандартыг хэрэгжүүлж, харилцагчийн сэтгэл ханамж, мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын тогтвортой хөгжлийг дээд түвшинд хангана.
