4,500,000₮-5,000,000₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, түгээлтийн сувгийг тодорхойлон салбарчлалын бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбар, тооцооны төвүүдийг удирдан чиглүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, хяналт, шалгалт хийх, банкны хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажилд оролцох, удирдан зохион байгуулах.
- Компанийн урт болон богино хугацааны бизнес ба стратеги төлөвлөгөөг гаргахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор компанийн стратеги бодлогод нийцсэн ажлыг төлөвлөх, зохион байгуулж ажиллах.
- Салбарын удирдлагын газрын үйл ажиллагааг хэвийн, эрсдэлгүй удирдан зохион байгуулж, харилцагчийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргүүлэх замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, зах зээлд эзлэх хувь, хэмжээг нэмэгдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Банк, ББСБ-д зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 10-с дээш жил ажилласан, үүний 3-с дээш жил удирдлагын түвшинд ажилласан туршлагатай, банк санхүүгийн систем, үйл ажиллагаа, онцлогийн талаар өргөн мэдлэгтэй байх.
- Зөв хандлагатай, идэвхи санаачлагатай шинийг эрэлхийлэгч байх;
- Хурдан, шуурхай, аливаа асуудлыг удирдан зохион байгуулах чадвартай;
- Нөхцөл байдалд дүгнэлт хийж, богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай;
- Үйл явцыг илтгэх, тайлагнах ур чадвартай
- Тайлан гаргаж, дүн шинжилгээ хийх чадвартай
Нэмэлт мэдээлэл
– Ажлын таатай, тухтай орчин /хотын төвд/
– Ажлын дугаар+ярианы лимит
– Улирлын урамшуулал олгоно.
Бид шаардлага хангасан ажил горилогч нартай холбогдох болно.
Та утсаар холбогдох бол ажлын цагаар холбогдоно уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн захирал
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас94755353