3,000,000₮-3,500,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

-Компанийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах.

– Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг

– Компанийн хэмжээний маркетингийн стратеги бодлого, гадаад болон дотоод харилцааны төлөвлөгөө боловсруулах, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаа хариуцах Бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх

– Брэндинг, бүтээгдэхүүн сурталчлах маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, амжилттай хэрэгжүүлэх;

– Сурталчилгааны постер, баннер боловсруулах, онлайн сурталчилгаа, идэвхжүүлэлтийг зохион байгуулах, хяналт тавих;

– Хэрэглэгч, олон нийтэд хандсан компанийн мэдээллийн эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, хариуцан ажиллах /social network, бусад/;

– Компанийн нэрийн өмнөөс байгууллагатай хамтран ажиллах, брэндээ оновчтой байдлаар сурталчлах, тайлан гаргах;

– Веб сайтын мэдээ мэдээллийг шинэчлэх;

– Өдөр тутмын үйл ажиллагаа / санал илгээх, харилцах, сурталчилгаа байршуулах, хяналт тавих

– Үл хөдлөх хөрөнгийг авах, зарах, түрээслэхэд үйлчлүүлэгчид зах зээл дээрх хамгийн сайн үнээр, хамгийн сайн нөхцөлөөр хэлэлцээрт хүрэхэд туслах

– Зах зээлийн харьцуулсан шинжилгээгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тооцоолох

– Боломжит үйлчлүүлэгчийг тодорхойлж, холбоо харилцаа тогтоох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Сошиал медиа хөгжүүлэлтийн ур чадвар, туршлагатай
  • Судалгаа хийх, судалгаанд тулгуурлан шинийг санаачлах, хэрэгжүүлэх чадвартай
  • Компьютерын шаардлагатай Photoshop, Corell, Excel бусад хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
  • Ажлын ачаалал даах чадвартай.
  • Харилцааны соёлтой.
  • Ажлын хурд, гүйцэтгэл, эргэх холбоо сайтай байх.

 

Нэмэлт мэдээлэл

– Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр таныг бид  бусдаас өндөр цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.

– Улирал бүр нэмэлт цалин, урамшуулал

– Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж

– Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.

Утсаар холбогдохдоо ажлын цагаар холбогдоно уу.