5,000,000₮-5,000,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хүний нөөцийн стратеги бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн нэгжийг чиглүүлэн ажиллах
  • Компанийн дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлж батлуулах
  • Цалин хөлс, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг удирдах, сайжруулах
  • Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангуулах
  • Карьер төлөвлөлт, ур чадварын үнэлгээний системийг оновчтой хэрэгжүүлэх,
  • Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, тогтоон барих, хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад багаа чиглүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн чиглэлээр 10-с дээш жил ажилласан, үүнээс 5-с дээш жил хүний нөөцийн чиглэлээр алба, хэлтэс, газрын захирал хийж баг удирдаж байсан туршлагатай
  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Удирдах, манлайлах ур чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай
  • Банк, ББСБ-д хүний нөөцийн менежер, удирдах ажилтан хийж байсан бол давуу тал болно

 

Нэмэлт мэдээлэл

Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр таныг бид  бусдаас өндөр цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.

Улирал бүр нэмэлт цалин, урамшуулал

Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж

Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.

Утсаар холбогдохдоо ажлын цагаар холбогдоно уу.