4,000,000₮-4,500,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Компанийн богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн бодлого, стратеги, төлөвлөгөө, бодлого дүрэм журмуудын хүрээнд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хийх,
    • Хүний нөөцийн менежментийн үндсэн функцүүд дээр ажиллах
    • Байгууллагын ажилтнуудыг сургаж, хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцаатай бүх чиг үүргийг гүйцэтгэх,
    • АБТ-т заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • – Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • – Хүний нөөцийн менежерээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • – Ачаалал даах чадвартай
  • – Мэргэжлийн ёс зүй хэм хэмжээг баримтлан ажилладаг
  • – Албан бичгийн стандарт боловсрууллалтын мэдлэг туршлагатай
  • – Үйл ажиллагааны журам, заавар, тушаал шийдвэр, гэрээ, хэлцэл баримт бичиг бие даан боловсруулах ур чадвартай байх
  • – Санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгтэй бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр Таныг бид салбартаа тэргүүлэхүйц цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.
  • Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж
  • Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.

Утсаар холбогдохдоо ажлын цагаар холбогдоно уу.