3,500,000₮-4,000,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах.
  • Брэндинг, бүтээгдэхүүн сурталчлах маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, амжилттай хэрэгжүүлэх;
  • Сурталчилгааны постер, баннер боловсруулах, онлайн сурталчилгаа, идэвхжүүлэлтийг зохион байгуулах, хяналт тавих;
  • Хэрэглэгч, олон нийтэд хандсан компанийн мэдээллийн эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, хариуцан ажиллах /social network, бусад/;
  • Компанийн нэрийн өмнөөс байгууллагатай хамтран ажиллах, брэндээ оновчтой байдлаар сурталчлах, тайлан гаргах;
  • Веб сайтын мэдээ мэдээллийг шинэчлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Сошиал медиа хөгжүүлэлтийн ур чадвар, туршлагатай
  • Судалгаа хийх, судалгаанд тулгуурлан шинийг санаачлах, хэрэгжүүлэх чадвартай
  • Компьютерын шаардлагатай Photoshop, Corell, Excel бусад хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
  • Ажлын ачаалал даах чадвартай.
  • Харилцааны соёлтой.
  • Ажлын хурд, гүйцэтгэл, эргэх холбоо сайтай байх.

Нэмэлт мэдээлэл

  • Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр таныг бид  бусдаас өндөр цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.
  • Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж
  • Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.