5,000,000₮-5,500,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын хөрөнгө оруулалтын багцыг удирдах, шинэ боломжуудыг судлах, үнэлэх
  • Санхүүгийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж, хяналт тавих
  • Төсөл хэрэгжүүлэх боломж, эрсдэлийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  • Хөрөнгө оруулалтын тайлан, төлөвлөгөө боловсруулах, танилцуулах
  • Хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцах, уулзалт зохион байгуулах
  • Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр боловсруулах
  • Санхүүгийн багийг удирдах, хөгжүүлэх
  • Хөрөнгө оруулагчид, банкнууд, бусад оролцогч талуудтай харилцах
  • Санхүүгийн тайлан, стратегийн баримт бичгүүдийг бэлтгэх
  • Санхүүгийн загвар, тооцоолол боловсруулах, хөрөнгө оруулалтын өгөөж тооцох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа шинжилгээ хийх дүгнэлт гаргах чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр ур чадвар, багаар ажиллах чадвартай;
  • Санхүү, хөрөнгийн зах зээлд 5-аас дээш жил, удирдах албан тушаалд 2 дээш жил ажилласан;
  • Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Үндсэн цалин+урамшуулал бонустай

  • Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр таныг бид  бусдаас өндөр цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.
  • Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж
  • Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.