2,100,000₮-2,500,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн болон салбар хооронд хийгдэх өдөр тутмын бэлэн болон бэлэн бус гүйлгээг хийх, хяналт тавих;
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, стандартын дагуу бүртгэх;
  • Санхүүгийн гүйлгээтэй холбоотой өдөр тутмын бүртгэл тооцоо хийх;
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуух бусад ажил үүрэг;
  • Компаний санхүүтэй холбоотой тушаал, журам зааврын биелэлтэнд хяналт тавин хангаж ажиллах;
  • Өдөр тутмын гүйлгээний баримтыг бүрдүүлэх, үдэж хавтаслах, архивлах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Тоон мэдээллийг нэгтгэн дүгнэх, боловсруулах, тайлагнах чадвартай байх;
  • Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй, холбогдох хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй;
  • Үнэнч шударга, нягт нямбай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг өндөр ёс суртахуунтай;
  • Санхүүгийн сахилга баттай;
  • Багаар болон зарим тохиолдолд бие даан төвлөрч ажиллах чадвартай, орчиндоо хурдан дасан зохицож тууштай ажиллах чадвартай;
  • Аливаа зүйлд санаачлагатай, эерэг хандлагатай;
  • Санхүүгийн программ болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай /Поларис программ дээр ажилладаг бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

    • Салбартаа 27 жилийн туршлагатай  манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр Таныг бид салбартаа тэргүүлэхүйц цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.
    • Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж
    • Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.

Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.