2,500,000₮-3,000,000₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийг хууль, шүүх, төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах
- Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг хянах,
- Байгууллагын дотоод журам, түүнтэй холбогдон гарсан бусад дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг хянах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихад ахлах хуульчийг орлох .
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компанийн ба иргэний эрх зүйгээр мэргэшсэн, зээлийн маргаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай
- Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.
- хөдөлмөрийн харилцаанд мэргэшсэн байх
- Ажлын хурд, гүйцэтгэл, эргэх холбоо сайтай.
- Бизнесийн байгууллагад хуульчаар, иргэний шүүхэд шүүгчийн туслахаар 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Салбартаа 27 жилийн туршлагатай манай компанид ажилд орох хүсэлт илгээснээр таныг бид тэргүүлэхүйц цалин хөлс, өсөн дэвших боломжоор ханган, хамтран ажиллахдаа таатай байх болно.
- Улирал бүр нэмэлт цалин, урамшуулал
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого, нийгмийн хангамж, халамж
- Ажлын уян хатан цагтай, эрүүл мэндийн шаардлага хангасан, саруулхан, тохилог орчин бүхий өөрийн байртай, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна.
Та өөрийн товч намтар /CV/-ыг [email protected] мэйл хаяг руу илгээх эсхүл СБД 2-р хороо, 1-р сургуулийн баруун урд Твин тауэр 1 оффисын 13 давхарт байрлах төв оффисоос анкетыг авч бөглөх боломжтой.