2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Есөн Шижир Инвест ББСБ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) 2026 оны эхний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд ТУЗ-ийн гишүүд биечлэн болон онлайнаар оролцсон бөгөөд хурлын үеэр компанийн 2026 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв:
1.     Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.10-т зааснаар Хөндлөнгийн Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох талаарх Аудитын хорооны дүгнэлт
2.    Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан “Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах”, “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай
3.    2026 оны компанийн бүтэц, орон тооны танилцуулга
4.    Компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох
5.    ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, ТУЗ-ийн дэргэдэх хороодын ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
6.    ТУЗ-ийн дэргэдэх хороодын 2026 оны 1 улирлын ажлын төлөвлөгөө
7.    ТУЗ-ийн Ерөнхий аудиторын 2026 оны 1 улирлын ажлын төлөвлөгөөтэй танилцан тус тус хэлэлцэж баталлаа.
Эдгээр шийдвэрүүд нь 2026 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон компанийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, сонирхогч талуудын сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд чиглэж буй бөгөөд цаашид компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулан мэдээ, мэдээллийг цахим хуудас болон сайтад тухай бүр нь тогтмол хүргэхээр төлөвлөөд байна.
Есөн Шижир Инвест ББСБ нь хурлын үр дүнг хэрэгжүүлэх замаар ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, харилцагчдадаа чанартай санхүүгийн үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэхэд онцгой анхаарч ажиллаж байна.