Асуулт хариултын булан

Танд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал гарсан уу ?

Та ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Ажилгуйдлийн тэтгэмжийг:
• Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар бодож олгоно

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хувь
5 хуртэл жил 45
5-10хуртэл жил 50
10-15 хуртэл жил 60
15 ба туунээс дээш жил 70

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХУХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
Жишээ: Даатгуулагч С. 2008 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 220000 төгрөг. Даатгуулагч С. 1995 оноос хойш 7 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож 394340 төгрөг (220000*50%:21.2*7б өдөр) -ийн тэтгэмж олгоно.

Даатгуулагч ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа аймаг, сум, дуургийн ХХҮХ-т бүртгүүлэх үүрэгтэй.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой асуултууд.

  1. Ямар нөхцөлд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх вэ ?

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх:
Заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

  • Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх,
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Дээр дурдсан эдгээр нөхцөлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

  1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох:

Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

      Жирэмсний болон  амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.

  • Эмнэлгийн хуудас
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 450 000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2011.08.01-ний өдрөөс 2012.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.
Хүснэгт№1

Сарын дундаж хөлс, орлого Сарын ажлын өдрийн дундаж хоног Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого Тэтгэмж бодох хувь Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ Олговол зохих тэтгэмж /9*10/
5 6 7 8 9 10 11
450 000 21.2* 21 226 100** 21 226 45*** 955 188

Тайлбар:       *  – Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                        **  – Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.
                        ***- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Харин сайн дурын даатгуулагч эх нь эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид авчирч өгч шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж,  тэтгэмжээ бодуулна.

Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх “Б” нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 180 000 /Нэг зуун наян мянган/ төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодьё.
Хүснэгт№2

Сарын дундаж хөлс, орлого Сарын ажлын өдрийн дундаж хоног Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого Тэтгэмж бодох хувь Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ Олговол зохих тэтгэмж /9*10/
5 6 7 8 9 10 11
180 000 21.2* 8 491 70** 5 943 45*** 267 452

Тайлбар: : *  – Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
                  ** – Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.
                  ***- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Жишээ 3: Жишээ 1 дээр авсан даатгуулагч эх “А” 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэвэл амаржсаны тэтгэмжийг хэрхэн бодох талаар жишээ авья.

Даатгуулагч эхийн амаржсаны эмнэлгийн хуудсыг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бичнэ. Даатгуулагч эхийн амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж цалингаас бодох тул дахин дундаж цалин бодох шаардлагагүй. Амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх 2012.09.15-ны өдрөөс 2012.11.15-ны өдөр хүртэлх хуанлийн хоногоос ажлын өдрийг тоолно.
Хүснэгт№3

Сарын дундаж хөлс, орлого Сарын ажлын өдрийн дундаж хоног Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого Тэтгэмж бодох хувь Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ Олговол зохих тэтгэмж /9*10/
5 6 7 8 9 10 11
450 000 21.2 21 226 100* 21 226 44** 933 944

Тайлбар:
                * – Тэтгэмж авагч заавал даатгуулагч тул 100 хувиар бодно.
                **- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн
                      хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

 

 

 

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТУУД

  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?
    Сайн байна уу? Жирэмсний (төрөхийн өмнөх) болон амаржсаны (төрсний дараах) тэтгэмж авах эрх нь: тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Баярлалаа.
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгддөг вэ?
    Сайн байна уу? Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.
  • Төрөхийн өмнөх 2 сараас өмнө жирэмсний амралтаа авч болох уу? Авбал нийгмийн даатгал яаж төлөгдөх вэ?
    Сайн байна уу? Эмнэлгийн байгууллага нь даатгуулагч эхэд эмнэлгийн хуудас олгоно. Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.
  • 6 дугаар сард жирэмсний эмнэлгийн хуудсаа авах хүн 1 дүгээр сард ажлаас халагдаад үргэлжлүүлэн сайн дураараа нийгмийн даатгал төлбөл тэтгэмж олдох уу?
    Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан тул та 1 дүгээр сард ажлаас халагдсан шийдвэр гаргуулж, өөрийн оршин суух аймаг, сум, дүүргийн ниийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалд даатгуулах тухай гэрээ байгуулан, шимтгэл төлж үргэлжлэн нийгмийн даатгалд хамрагдсанаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болно. Монголын үрс эрүүлэнх торних болтугай.
  • Жирэмсний өмнөх эмнэлгийн хуудсаа 2012 оны 4 дүгээр сарын 9-нд авах юм. Тэтгэмж бодоход 4 сарын цалинг оруулж тооцох уу?
    Сайн байна уу? Жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч санхүүдээ өгөх бөгөөд нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахын өмнөх шимтгэл төлсөн 12 сарын цалин хөлс, орлогыг тодорхойлон тэтгэмжийг бодно. Өөрөөр хэлбэл 2011.04.01-ний өдрөөс хойш 2012.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, орлогын дунджаас жирэмсний тэтгэмжийг бодно.
  •  Сайн байна уу? Би сайн дураар нийгмийн даатгал төлдөг. Хугацаанаасаа өмнө 2 сарын өмнө дутуу төрсөн юм. Энэ тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж олдох уу?
    Сайн байна уу? Хуулинд зааснаар 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Иймд Та сайн дурын даатгалын гэрээ байгуулсан харъяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бодуулж авна. Баярлалаа.
  • Би сарын өмнө төрж улмаар амаржсаны тэтгэмжээ авах гэтэл байгууллага маань нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй шалтгаанаар суутган авсан байна. Ийм хууль, дүрэм байдаг уу?
    Сайн байна уу? Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх танд хуулийн дагуу үүссэн бол та энэ тэтгэмжийг заавал авах ёстой. Энэ тэтгэмжийг ямар нэг байдлаар танд өгөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Иймд та дэлгэрэнгүй мэдээлэл өгч бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих утас 1289, 328030-606, эсвэл нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө гаргаж болно.  Баярлалаа
  •  Жирэмсний эмнэлгийн хуудсаа 3 сарын 1-нд авна. Авахаасаа өмнө ээлжийн  амралтаа аваад 1 сард нь амралтын мөнгөө авсан тохиолдолд ажиллаагүй амарсан сараа яах вэ?
    Сайн байна уу? Та 1 сард ээлжийн амралтаа авах хүртэл хугацааны цалингаас таны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож 1 сард төлүүлэх ба амралт сар дамнаж байгаа тохиолдолд 2 дугаар сард ногдох цалингаас нийгмийн даатгалын шимтгэл бодож 2 сард төлөгдсөн гэж үзэн НДДэвтэрт бичигдэнэ. Ээлжийн амралттай байх хугацааг тасарсан гэж үзэхгүй. Учир нь тухайн ажилтан амралтын мөнгө гэж орлого олж байгаа тул тэр дүнд ногдох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. Жишээ нь: Багш нар 6 сард амралтын цалингаа бөөнд нь авдаг боловч 7, 8 сард тараах буюу ээлжийн амралт гэж бичдэг юм. Энэ талаар өөрийн байгууллагын нягтлан бодогчтой сайн ярилцаж дээр дурдсанаар зохицуулах нь зүйтэй. Мөн танай байгууллагын нягтлан бодогчийг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авч хамтарч ажиллахыг зөвлөж байна. Баярлалаа.
  • Төрөхийн өмнөх эмнэлгийн хуудсыг хэзээ бичдэг вэ? Хугацаанаас өмнө ба хойно бичиж болох уу? Бичсэнээс хойш хэд хоногийн дотор нийгмийн даатгалын газарт өгөх вэ?
    Сайн байна уу? Даатгуулагч эхэд эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор, амаржсаны дараа 30 хоногийн дотор тус тус олгоно.  Даатгуулагч эх эмнэлгийн хуудсыг ажил олгогчийн хүний нөөцийн ажилтанд авчирч өгөх ба ажил олгогч эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагатай тэтгэмжийн тооцоо хийдэг.  Баярлалаа.
  •   2009 онд түр тушаалтай ажиллаж байгаад чөлөө авч хүүхдээ 2 нас хүртэл асарч байна. Миний нийгмийн даатгалыг төрөхөөс өмнө ажиллаж байсан газар хариуцах уу?
    Сайн байна уу? Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-т ”тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа”-г шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог. Иймд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7.5 хувиар /Тэтгэвэрийн санд 7.0, тэтгэмжийн сан 0.5 хувь/ тооцон төлнө.
  •  Огт ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол тэтгэмж олдох уу?
    Сайн байнауу? Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй юм.
  • Төрсний дараа хэдий хугацааны дотор ажилдаа орох ёстой вэ?
    Сайн байна уу? Хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг  өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно”… Мөн хуулийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан,  ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан. Баярлалаа
  • Солонгос улс руу явж төрөх гэж байгаа эх төрсний дараах эмнэлгийн хуудсаа ямар журмаар бичүүлж авах вэ?
    Сайн байна уу? Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 онд баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2 дахь хэсгийн 2.1.5-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангасан эх гадаад оронд түр хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд тухайн орны эмнэлгийн байгууллагын жирэмсэн, амаржсаны тодорхойлолтыг үндэслэн уг эхийг харьяалах Эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн хуудас олгож болно гэж заасан. Үүний дагуу БНСУ-ын эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн харьяалах эрүүл мэндийн төвөөс бичүүлэн авах боломжтой. Баярлалаа.
  •  Би 2011.08.01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгал төлж эхэлсэн. Одоо 7 сартай жирэмсэн. Энэ хугацаанд бие өвдөөд 2012 оны 3,4 сард даатгалаа төлөөгүй. Сайн дураараа нөхөж төлж болох уу ?
    Сайн байна уу? Та 2011 оны 8 сараас эхлэн тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой байжээ. Харамсалтай нь 2012 оны 3, 4 сард нийгмийн даатгалд хамрагдаагүй завсардсанаар сүүлийн 6 сард шимтгэл төлөх хугацаа тасарсан байх тул тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.
  • Цэргийн албан хаагч эмэгтэй жирэмсний амралт авсан. Хүүхдээ асрах хугацааны ЭМД-ыг хэрхэн бөглөх вэ ?
    Сайн байна уу? Цэргийн албан хаагчдын хувьд зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлдөг бөгөөд та жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй чөлөөтөй байх 4 сарын хугацаанд ажил олгогч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 хувиар төлнө. Хэрвээ та хүүхдээ асрах чөлөө авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг тул харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж баталгаажуулан авах боломжтой. Баярлалаа.
  • Ажилтны эмнэлгийн хуудсыг хүний нөөцийн ажилтан бөглөхдөө нийт ажилласан хугацааг бичих үү? Тухайн байгууллагад ажилласан хугацааг бичих үү? Сайн байна уу? Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан тухайн даатгуулагчийн эмнэлгийн хуудсанд шимтгэл төлж ажилласан нийт хугацааг бичнэ. Баярлалаа.
  • Жирэмснйи амралтаа 9 сард авах ёстой юм. 8 дугаар сард хэвтэрийн дэглэм барих гээд акт авсан. 8 сард өвчтэй улмаас нийгмийн даатгал төлөх боломжгүй тул яах вэ ?
    Сайн байна уу? Та 9 сард жирэмсний амралт авах боловч 8 сард хэвтрийн дэглэм сахих бол Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэн авч 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг танай байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх учиртай. Иймд шимтгэл тасралтгүй төлөгдөх тул та 9 сард жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой. Баярлалаа
  • Эмнэлгийн хуудас бичүүлж аваад шууд ажлаа хийхээ зогсоох ёстой юу? 1-2 долоо хоног ажиллаж болох уу ?
    Сайн байна уу? Жирэмсний эмнэлгийн хуудсыг амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор бичүүлэн авах бөгөөд эмнэлгийн хуудсаа бичүүлсэн л бол уг хугацаанаас эхлэн амралтаа авах нь зүйтэй.
  •  Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаад 7 сараас ажлаасаа чөлөөлөгдөөд сайн дурын даатгал төлж байгаад 10 сард жирэмсний чөлөөгөө авсан тохиолдолд тэтгэмжийг 70 хувиар бодох уу? 100 хувиар бодох уу?
    Сайн байна уу? Та сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад жирэмсний амралтаа авсан тул таны тэтгэмжийг 70 хувиар бодож 4 сарын хугацаанд олгоно. Баярлалаа.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР

 

Татварын Ерөнхий Газрын даргын 2015 оны 09 сарын

22-ний өдрийн A/186 дүгээр тушаалын хавсралт

1.      Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын шинээр гаргасан тайлангийн

маягт нөхөх заавар

  1. Албан татвар төлөгч нь бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, энэхүү тайлангийн маягтаар шинээр гарган, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд энэ хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу татварын албанд сайн дурын үндсэн дээр тайлагнана.
  1. 2. Асуулгын хэсгийн 5-д тайлан гаргасан үндэслэлийг тодорхойлж, аль тохирохыг () гэж тэмдэглэнэ.

2.1. “Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй” гэж энэ хуулийн хүрээнд нуун дарагдуулсан эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, урьд нь бүртгүүлсэн боловч татварын албанд татвар төлөгчөөр, эсхүл тухайн татварын төрлөөр бүртгүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдийг;

2.2. “Татварын тайлан гаргаагүй” гэж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлсэн боловчтатварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд огт гаргаж өгөөгүй, эсхүлудаа дараа гаргаж өгөөгүй татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг;

2.3. “Татварын тайлан буруу гаргасан” гэж татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тогтмол гаргаж өгсөн боловч хөрөнгийн үнэлгээний дүнгнуусан, бууруулсан буюу дутуу тусгасан татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг;

2.4. “Тайланг цаашид гаргах эсэх” гэж 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх эсэхийг хамааруулан ойлгоно.

 

  1. Нэмж мэдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн татварын тооцоолол хэсэгт:

3.1.ҮХЭХ-ийн тоог татвар төлөгчийн өмчлөлд бүртгэгдсэн (өмчлөлийн гэрчилгээ бүхий)  “ҮХЭХ-ийн албан татварын хууль”-ийн 3 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно.

3.2. Татвар ногдуулах үнэлгээг  “ҮХЭХ-ийн албан татварын хууль”-ийн 5 дугаар зүйлд заасан үнийн дүнгээр тодорхойлно.

3.3.Тогтоосон татварын хувь хэмжээг “ҮХЭХ-ийн албан татварын хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаар тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон байна.

3.4.Ногдуулсан албан татварыг Татвар ногдуулах үнэлгээг тогтоосон хувь хэмжээгээр үржүүлэн тооцоолно.

3.5.ЭЗИТБТ хуулийн дагуу чөлөөлөгдөх албан татвар нь  газраас бусад ҮХЭХ-ийн хувьд ногдуулсан албан татварын дүнтэй тэнцүү, харин өмчлөлд байгаа газрын хувьд ногдуулсан албан татварын дүнгээс  “ҮХЭХ-ийн албан татварын хууль”-ийн 7 дугаар зүйлийн дагуу албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх татварын дүнг хасч тодорхойлно.

3.6.2015.03.31-ний өдрийн байдлаар (багана 2) үзүүлэлтийг “ҮХЭХ-ийн албан татварын хууль”-ийн 8.1 дүгээр зүйлд заасан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар татварын албаны бүртгэлд байгаа дүнгээр тодорхойлно.

3.7.Нэмж мэдүүлсэн (багана 3) үзүүлэлтийг “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу шинээр мэдүүлснээр бүртгэнэ.

3.8.Засварласан(багана 4) дүн нь багана 2 болон багана 3-ын нийлбэр дүн байна.

2.      Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орон нутаг дахь хувь хэмжээ

 

Зориулалт Үл хөдлөх хөрөнгийн төрөл Албан татварын хувь хэмжээ
Үйлвдэрлэл, үйлчилгээний I.Байшин Барилга  

0.6%

 

 

Нийтийн эзэмшлийн барилга байгууламж

II.Байгууламж
 

 

Үүнээс

Дэд бүтцийн байгууламж                 0.6%
Зам, талбай                 0.6%
Бие даасан инженерийн шугам сүлжээ  

0.6%

 

 

 

 

 

Хувийн орон сууц

III.Орон сууц
 

 

 

 

Үүнээс

Орон сууц /Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа/  

 

0.6%

Иргэдийн хашаа байшин / Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа/  

 

0.6%

 

 

3.      Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нийслэлийн нутаг дэвсгэрийн  хувь хэмжээ

 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд хуульд заагдсан үнэлгээнээс тооцон

1 дүгээр бүсэд 1,0 хувь, 2,3 дгаар бүсэд 0,8 хувь, 4,5 дугаар бүсэд 0,6 хувь байхаар тогтоосон.

Бүсчлэл Дүүрэг Хороо Хувь
 

 

1дүгээр бүсчлэл

Баянгол 1,2,3,4,5,6,7,8,12,13,14,15,16,17,18,19  

 

1%

Баянзүрх 1,3,6,13,14,15,16,18,25
Сонгинохайрхан 2,3,14,15,16,17,18,19,23,27,29,30,31
Сүхбаатар 1,2,3,4,5,6,7,8,9,10,11
Хан-Уул 1,2,3,11,15
Чингэлтэй 1,2,3,4,5,6
 

 

2дугаар бүсчлэл

Баянгол 20  

 

0,8%

Баянзүрх 7,8,10,11,12,26
Сонгинохайрхан 4,20
Сүхбаатар 12
Хан-Уул 4
Чингэлтэй 7,8,9,10,11,12
 

 

3дугаар бүсчлэл

Баянгол 9,10,11,21,22,23  

 

0,8%

Баянзүрх 2,4,5,9,17,19,20,21,22,23,24,27,28
Сонгинохайрхан 1,5,6,7,8,9,10,11,12,13,21,22,24,25,26,28,32
Сүхбаатар 13,20
Хан-Уул 5,6,7,8,9,10,12,16
Чингэлтэй 13,14,15,16,17,18,19
 

4дүгээр бүсчлэл

Сүхбаатар 14,15,16,17,18,19  

 

0,6%

Хан-Уул 13,14
Налайх 2
Багануур 1
Багахангай 1
5дугаар бүсчлэл Налайх 1,3,4,5,6,7  

0,6%

Багануур 2,3,4,5
Багахангай 2

 

ҮХХАТ-тай холбоотой нийтлэг асуулт хариулт

  • Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ?

Үл хөдлөх хөрөнгө нь эд зүйл буюу биет хөрөнгө гэсэн материаллаг шинжтэй байдаг. Түүнчлэн гол ялгагдах нэг онцгой шинж нь байгалийн бүтээгдэхүүн болох газар болон хүний хөдөлмөрийн үр дүн болох барилга, байгууламж байдлаар орших ба ихэнх тохиолдолд эдгээрийн нэгдэл байдаг.

 

  • Үл хөдлөх хөрөнгөө зарсан тохиолдолд татвар төлөх үү?

Үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан тохиолдолд хувь хүн, хуулийн этгээд аль аль нь зарж борлуулсан үнийн дүнгийн 2%-тай тэнцэх татвар төлнө.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хэзээ төлбөг вэ?

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Хуулийн этгээд бол улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.

  • Үл хөдлөх хөрөнгийн тайланг хэзээ тушаадаг вэ?

Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

  • Улсын бүртгэлийн албанд Үл хөдлөх хөрөнгийн яаж бүртгүүлэх вэ? Мөн бэлэглэлийн гэрээтэй байвал яах ёстой вэ?

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Газар өмчлөх эрхийг анхны удаа бүртүүлж, баталгаажуулах

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Өргөдөл
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Засаг даргын захирамж, захирамжийн хавсралт
  • Өмчилсөнигазрын кадастрын зураглал /газрын алба/
  • Газрын хянан баталгааны дүгнэлт
  • Газар өмчлөх эрхийн гэрчилгээ үнэ төлбөргүй болно.

Газраас бусад ҮХЭХ-ийн анхны удаа бүртгүүлж, баталгаажуулах

  • 180000280968 дансанд /эд хөрөнгөө үнэлгээний 0.01%-иар тэмдэгтийн хураамж төлөх/
  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Өргөдөл
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Байшингийн фото зураг /4 талаас/
  • Газрын гэрчилгээ /газрын гэрчилгээ эзэмшлээр бол эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт/
  • Танилцуулгын маягт
  • Кадастрын зураглал Жич: /Дээрх бүх материалыг бүрдүүлэн өмчлөгч нь өөрийн биеэр ирж өргөдөл, мэдүүлгийн маягт дээр гарын үсэг зурсан тохиолдолд заавал нотариатаар батлуулах шаардлагагүй болно./

Газраас бусад ҮХЭХ-ийг анхны удаа бүртгүүлж, баталгаажуулах хуулийн этгээд бол

  • 180000280968 дансанд /эд хөрөнгөө үнэлсэн үнэлгээний 0.01%-иар/ бодож тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг
  • Эд хөрөнгийн танилцуулга /эд хөрөнгийн байршил хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай г.м/
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /эрх бүхий байгууллагын тогтоол шийтвэр, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт г.м/
  • Байшингийн фото зураг /4 талаас/
  • Газрын гэрчилгээ /газрын гэрчилгээ эзэмшлээр бол эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт/
  • Барилгын давхруудын план зураг
  • Кадастрын зураглал
  • Захиралын иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм үүсгэн байгуулах гэрээ
  • Шинээр баригдсан барилга, байгууламжийн алба ёсны хаяг

Худалдах худалдан авах гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Худалдах, худалдан авах гэрээ  /гэрээнд 2 талын 18 нас хүрсэн хамтран өмчлөгчид гарын  үсэг зурна. Насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгч төлөөж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байна./
  • Гэрээнд оролцогч 2 талын өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • Худалдан борлуулсаны орлогын албан татвар /2 хувиар төлсөн баримт/
  • 18000005122  дансанд 20000 төгрөг тушаасан баримт /яаралтай бол 40000 төгрөг/

Бэлэглэх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Бэлэглэх гэрээ /гэрээнд 2 талын 18 нас хүрсэн хамтран өмчлөгчид гарын үсэг зурна. Насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгч төлөөж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байна./
  • 2 тал өмчлөгчдийн иргэний үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • 18000005122 дансанд 20000 төгрөг тушаасан баримт /яаралтай бол 40000 төгрөг/

Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Өв залгамжлах эрхийн гэрчилгээний эх хувь /нотариатаас олгоно/
  • Өв залгамжлагч хамтран өмчлагчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь
  • 18000005122 дансанд 20000 төгрөг тушаасан баримт /яаралтай бол 40000 төгрөг/

Газар эзэмших, ашиглах эрхийг анхны удаа бүргүүлж, баталгаажуулах

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
  • Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  • Кадастрын зураглал
  • 18000005122 дансанд 10000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Эд хөрөнгийн эрхийн лавлагаа авах, баримт бичгээс хулбар хийлгэх,

  • Лавлагаа хүссэн өргөдөл /өргөдөлд юун тухай лавлагаа авах талаар тодорхой бичнэ/
  • Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Эд хөрөнгийн талаар хураангуй лавлагаа нь 1000 төгрөг
  • Эд хөрөнгийн талаар дэлгэрэнгүй лавлагаа нь 5000 төгрөг
  • Хуулбар хийлгэхэд хуудас дутмаас 500 төгрөг
  • 18000005122 дансанд мөнгө тушаасан баримт

Барьцааны гэрээг бүртгүүлэх

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Зээлийн болон барьцааны гэрээ барьцаалбар
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэх бичиг баримт
  • 18000005122 дансанд барьцаагаар хангагдах үүргийн үний дүнгийн 0.05%-иар бодож, барьцаалбараар гэрчлэгдсэн бол 3000 төгрөг үйлчилгээний хөлс тушаасан баримт /яаралтай 0.1%/

Эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Хамтран өмчлөгч хасагдах болон нэмэгдэх хэлцэл
  • Өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь
  • 18000005122 дансанд 8000 төгрөг тушаасан баримт /яаралтай 16000 төгрөг/

Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өрчилөгдөх 

  • Мэдүүлэг бөглөх /Улсын бүртгэгчээс авах/
  • Кадастрын зураглал
  • Хаяг, хэмжээ өөрчлөгдсөнийг нотлох баримт
  • Өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь
  • Эд хөрөнгийг 4 талаас харуулсан фото зураг
  • Өргөдөл /ямар шалтгаанаар хэмжээ, хаяг өөрчлөгдсөн талаар тодорхой бичих/
  • 18000005122 дансанд 8000 төгрөг тушаасан баримт /яаралтай 16000 төгрөг/

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

Та дараах нехцелд хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж авах боломжтой.

  1. Ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч ХЧТА-ы тэтгэмж авах эрхтэй.
  2. Хүүхдээ 196 хоног тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эхчүүд ХЧТА-ы тэтгэмж авах эрхтэй.

ХЧТА-ы тэтгэмжийн хэмжээ:

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно.

Шимтгэл телж ажилласан жил Тэтгэмж бодох хувь
5 хуртэлх жил 50%
5 — 14 жил 55%
15 ба түүнээс дээш жил 75%

Даатгуулагч ХЧТА-ы тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.

Бүрдүүлэх материал:
– Нийгмийн даатгалын дэвтэр
– Эмнэлгийн хуудас

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ?
Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.

Жишээ нь: ажилтан А байгууллагад 2006 оны арван нэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.

Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.

Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
Орохгүй.  Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:

  • Нийтээр амрах баярын өдрүүд;
  • Долоо хоногийн амралтын өдрүүд;
  • Жирэмсний болон амаржсаны амралт;
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
  • Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.

Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
  • 26-31 жилд ажлын 11 өдөр; -32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтын талаар дэлгэрүүлбэл?
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. Үүнд:

  • 6-10 жилд ажлын 5 өдөр
  • 11-15 жилд ажлын 7 өдөр;
  • 16-20 жилд ажлын 9 өдөр;
  • 21-25 жилд ажлын 12 өдөр; -26-31 жилд ажлын 15 өдөр;
  • 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.

Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2000 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ажилд орсон бол 2001 оны гуравдугаар сарын 7 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.

Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?
Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.

Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.

Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох.

Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.

Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй

Хэрэв зургаан сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаанд нь тооцож олгох уу?
Үгүй. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажлын 15 өдрийн үндсэн амралт болон нэмэгдэл амралтыг бас тооцно гэсэн үг.

Хэвийн болон хэвийн бус нөхцөлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтны нэмэгдэл амралтыг олгохдоо “хэвийн” болон “хэвийн бус” нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг нэмж гаргана гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байдаг.

Насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
18 насанд хүрээгүй ажилтны үндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.

Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг. Үүнд:

  • Цэргийн жинхэнэ алба хаасан
  • Тэтгэмжтэй чөлөөтэй байсан
  • Техник мэргэжлийн сургуульд суралцсан.
  • Зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.

Жишээлбэл, ажилтан 2006-2007 онд гурван сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ гурван сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг юм.

online
1
Close chat
Hello! Thanks for visiting us. Please press Start button to chat with our support :)

Start

error: Хуулбарлахыг хориглосон байна.!

Facebook

Twitter