Компанийн танилцуулга

“Есөн шижир” ХХК-ий танилцуулга

Үүсэл, хөгжил

Анх 1997 оны 07 дугаар сарын 20-нд Шижир Тулгат ЗБН нэртэйгээр байгуулагдан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Шижир тулгат ЗБН-ийг 2005 оны 04 дүгээр сарын 05-нд “Есөн шижир” ХХК болгон өргөжүүлж өнөөдрийг хүртэл 20 дэх жилдээ барьцаат зээлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот шийдвэрээр “Есөн шижир Инвест” ББСБ-ыг байгуулсан. Төв оффис Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөөний гудамж 46 дугаар байр, 701 Б тоот барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Эрхэм зорилго

  • Түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэх
  • Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн уян хатан, таатай нөхцөл бүхий санхүүгийн үйлчилгээг үзүүлэх
  • Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ажиллах

Зорилт

Бичил зээлийн үйлчилгээг жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд түргэн шуурхай хүргэх, тэдгээрийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, нийгмийн даатгал, татварын өмнө тодорхой үүрэг хүлээж, төсвийн бүрдүүлэлтэнд хувь нэмрээ оруулах

Байгууллагын САЛБАРУУД

  1. Төв оффис, /БГД 2-р хороо Энх тайваны өргөн чөлөө Гранд плаза 701 тоот/
  2. Салбар-2 /БГД 6 хороо, 10 хороолол, ЭТӨЧ 59 байр 204 тоот/
  3. Салбар-3 /ЧД 5 хороо, Баянбогд плаза үйлчилгээний төвийн А блок 204 тоот/
  4. Салбар-4 /БЗД 1-р хороо Нисора цамхаг 4 давхарт 403 тоот/
  5. Салбар-5 /БНД Ариун тунгалаг Булган гол ХХК-ны байр/
  6. Салбар-6 /СХД 6-р хороо ханын материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж Содон хороолол 101 байр/
  7. Салбар-8 /ЧД 18-р хороо 7-н буудал ЭМОН трейд 4 давхар 3 тоот

Таны санхүүгийн итгэлт түнш

online
1
Close chat
Hello! Thanks for visiting us. Please press Start button to chat with our support :)

Start

error: Хуулбарлахыг хориглосон байна.!

Facebook

Twitter